Шинэ мэдээ мэдээлэл

Жүжигчин Нарансолонго сугалаанд хожиж, Тэмка харин салахаар болжээ

Жүжигчин Нарансолонго сугалаанд хожиж, Тэмка харин салахаар болжээ
Торомгор хөөрхөн нүдээрээ эрчүүдийн сэтгэлийг соронзон адил татдаг жүжигчин Нарансолонго “Х-Түц”-ээс өрх тусгаарлаад удаагүй байгаа билээ. 2 “Эрчүүдийг уучил” хэмээх шинэ тоглолтоо тавиж үзэгчидийг байлдан дагуулсан “Эмоци” продакшины ганц сарнай бол Нарансолонго. Тус тоглолтын реклам тус содон. Жүжигчин Нарансолонго 500 сая төгрөг хожиж, гэсэн ч  Тэмка түүнээс салах болсон талаараа хэлдэг. Энэ реклам маш олон хүнд таалагдсан. Харин тус хамтлагийн шинэ уран бүтээлийн реклам ямархуу байх бол? Бас л сонирхолтой байх биз ээ.

Эх сурвалж factnews.mn

Хөөрхөн Дөлгөөн хөл хүнд болсон гэнэ?

Хөөрхөн Дөлгөөн хөл хүнд болсон гэнэ?
Гэрлэх хүртлээ эротик кинонд тоглоно гэж ярьдаг "Мөрөөдлийн театр"-ын залуу жүжигчин О.Дөлгөөн найз залуутай болжээ. Тэрээр "Амьдралд тавтай морил" киноны Золоогийн дүрээр гараагаа эхэлсэн жүжигчин маань кино урлагт гарч ирсэн цагаасаа л олны анхаарлыг татаж байсан. Кино, жүжиг, рекламанд тоглох урилганд байнга дарагддаг гэнэ лээ. Залуустай тэр болгон нэр холбогдоод байдаггүй даруухан бүсгүй маань найз залуугийнхаа талаар ярихдаа даруухан, боловсролтой, ухаантай, сайн залуу хэмээн танилцуулжээ. Ямартай ч 10 жилийн сурагч байх үеэсээ үерхсэн найз залуугаа нэг л өдөр хаясан бүсгүй шинэ найз залуутайгаа тун их аз жаргалтай байгаа гэнэ. Ямартай ч эх сурвалжийн мэдээллэснээр түүний шинэ найз залуу нэлээд бийлэгжүү айлын хүү бөгөөд Дөлгөөн найз залуугийнхаа мөнгөнд нь болоогүй хэмээн ярилцлага өгч байсан. Тэгвэл жүжигчин бүсгүйг хөл хүнд болсон талаар эх сурвалж мэдээллэжээ.
 
Эх сурвалж factnews.mn

Хятадуудад 5000 төгрөгөөр биеэ үнэлдэг 17 настай охины үсийг нь хусажээ

 Хятадуудад 5000 төгрөгөөр биеэ үнэлдэг 17 настай охины  үсийг нь хусаж нийтэд дэлгэлээ
Монгол хөдөлгөөнийхөн охид бүсгүйчүүдийн биеэ үнэлэлтийн эсрэг өөрсдийн аргаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл үсийг нь хусаад ч тэднийг дийлэхгүй байгаа тул төр, нийгмээрээ хамтран тэмцэхийг уриаллаа. Энэхүү биеэ үнэлэх асуудалд хамгийн их өртдөг нь хөдөөнөөс хот руу шилжин ирсэн охид, бүсгүйчүүд хамгийн их хамрагддаг гэнэ. Тиймээс “хөдөөнөөс хот руу шилжин ирэх хэрэг байна уу даа” хэмээн тэд өгүүллээ. Хөдөөнөөс шилжин орж ирсэн олон хүүхэдтэй нэг айлын 17 настай охин хятад иргэдэд биеэ үнэлдэг гэнэ. Түүнээс зарим зүйлийг асуухад “Бэлгэвчтэй бол 6000, бэлгэвчгүй бол 5000 төгрөгөөр хятадуудтай унтдаг. Нэг орой барилга руу ороод 20-30 хятадтай унтдаг” гэж тэдэнд хэлж байжээ.

Эх сурвалж factnews.mn

Дуучин Төрмандах төрсөн ахтайгаа нийлэн,жирэмсэн бэрийнхээ амьдралыг сүйрүүлсэн үү?

Дуучин Төрмандах төрсөн ахтайгаа нийлэн,жирэмсэн бэрийнхээ амьдралыг сүйрүүлсэн үү?
Аархал” дуугаараа нийтэд танигдсан Э.Төрмандах болон түүний ах Э.Жамьян нар цээжнийхээ аархалыг хөл хүнд бүсгүйд гаргасан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэд хэдэн удаа гарч байсан удаатай. Тухайн үед “Би юу боллоо гэж жирэмсэн эмэгтэйг залилдаг юм” гээд тас гүрийгээд өнгөрч байсан. Гэвч үнэхээр дуучин эр ахтайгаа нийлж, ахынхаа хүүхдийг тээж байсан эмэгтэйг юу юу ч үгүй хоосон үлдээж, өөрсдөө хүний хөрөнгө дээр хүүдэгнэж байгаа нь үнэн бөгөөд энэ хэргийн гол буруутан болох ах болох Э.Жамьянд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Үнэхээр хэний ч санаад оромгүй үйлдлээр ядарсан бүсгүйг хулхидаж, түүний дараа хэл амаар доромжилж, “Миний тоглолтыг Ерөнхийлөгч хүртэл ирж үздэг юм” хэмээн аархсан байх юм.  Түүний ах гэх харласан дотортой эр бүсгүйн хөрөнгийг өөрийн нэр дээрээ болгож аваад, жирэмсэн болгоод зугтаажээ. Бас болоогүй, залилсан мөнгөө эхнэрийнхээ дансанд хийж байсан нь тогтоогджээ. Ингээд монгол эрчүүдийн гүндүүгүй чанар, нэр хүндийг гутаасан Э.Төрмандах, түүний ах Э.Жамьян нар өдгөө ямарч хариуцлага хүлээхгүй явна. Хууль тэдэнд үйлчилдэггүй бололйтой.

Эх сурвалж factnews.mn

Дуучин Нара нэлээд халамцуу бааранд бут авч байна

Дуучин Нара нэлээд халамцуу бааранд бут авч байна
Монголын рок попын хамгийн “sexy” дуучдын нэг М.Нара хаа ч явсан өөрийнхөөрөө байж чаддаг нэгэн. Тэрбээр дуулах, бүжиглэх, жүжиглэх гээд олон төрлийн авьяастай. Тэгвэл түүний бас нэгэн нууц авьяас ил гарлаа.Тэрээр маш сайн шоучин нэгэн бололтой. Тэрээр шоудсан зураг болгон дээрээ хамгийн идэвхитэй нэгэн нь байлаа. Ингээд Нарагийн халамцуу шоуны зургуудаас.

 
 
Эх сурвалж factnews.mn

Дуучин Амархүү нөхрөөсөө салсан, 1 хүүхэдтэй бүсгүйгээр Ариунзулыг солилоо

Дуучин Амархүү нөхрөөсөө салсан, 1 хүүхэдтэй бүсгүйгээр Ариунзулыг солилоо
Буриад улс төдийгүй ОХУ-д Монгол орныхоо нэрийг гаргаж яваа дуучин Б.Амархүүд Монголчууд маань ам сайтай байдаг. Тэгвэл саяхнаас түүний талаар таагүй мэдээлэл цацагдаж эхэлсэн.
Учир нь тэрээр цорын ганц хайр минь хэмээн тунхаглаж явсан загвар өмсөгч Ариунзулыгаа сав л хийвэл хардаж, гар хүрдэг гэх шум гарсан юм. Гэтэл эл бүгдийг худал тун удахгүй гэр бүл болох гэж байгаа хэмээн мэдэгдэж байсан ч хосууд салсан нь үнэн болсон аж.
Тодруулбал, Сүүлийн үед Ариунзултайгаа хамт харагдахаа болсон Амархүү тун саяхан нэгэн клубээс жүжигчин Б.Тамирын экс эхнэр, жүжигчин Золоотой хөтлөлцөн гарч явсан гэнэ.


 
 
Эх сурвалж factnews.mn

Мисс Шүүдэрцэцэгийн нууц амраг

Мисс Шүүдэрцэцэгийн нууц амраг
9009” “ Хайрлаж болох уу” “ Валентины захидал” жүжигчин, мисс, загвар өмсөгч Д. Шүүдэрцэцэг улам л үзэсгэлэнтэй харагдах болжээ. Сүүлийн үед түүнийг гоо сайхны мэс засалд орж, хамраа өндөрсгөсөн тухай хүмүүс жиг жуг гэлцэх болсон. Мисс бүсгүй маань саяхнаас найз залуутай болсон сурагтай. Учир түүний зочид буудлын өрөөнд хагас нүцгэн байгаа зургууд нь олон ил болсон. Харин эх сурвалжийн мэдээллэснээр Шүүдэрээ маань утсаа алдан тэрхүү зургууд олонд ил болсон гэнэ. Тэрнээс олны танил хүн буудлын өрөөнд байгаа зургаа юу боллоо гэж олонд дэлгэхэв. Харин энэ удаа тэрээр хайртай залуугаа олонд танилцуулан зургаа дэлгэж байгаа бололтой. Гэхдээ мисс бүсгүй бид 2 ямарч холбоогүй гэсэн тайлбар хэлсээр байгаа хэдий ч хамтдаа авхуулсан зурагаа оруулсаар байгаа. Үүнийг нь гайхсан хүмүүс түүний цахим хуудаснаа “ Нууц амраг чинь юмуу?” найз залуу чинь биш юм бол хэмээжээ.

 
Эх сурвалж factnews.mn

Мисс Ариунцэцэг, “алдарт” нөхрөөсөө болж галзуурах шахаж явна

Мисс Ариунцэцэг, “алдарт” нөхрөөсөө болж галзуурах шахаж явна
Сvvлийн vед єр зээлнээс болж нэр хvнд нь унаж, бизнес нь ч бvтэл муутай байгаа "Монгол газар"-ын босс Ц.Мянганбаярын гэр бvлийн амьдрал ч гэсэн ээдрээтэй байна. 18 настайгаасаа л Ц.Мянганбаяртай нэр холбогдож, тvvнийг топ модель Пvрэвсvрэнгээс салгаж дєнгєсєн хvн бол загвар ємсєгч Ариунцэцэг.
Олны хэл амнаас зугатааж сvvлийн гурван жил Сингапурт амьдарч байгаа загвар ємсєгч бvсгvй амаржиж охинтой болсон. Сингапурт далайн эрэг дээр жижиг хэрнээ тохилог хувийн байшин худалдан авч, єєрєєсєє vе мултарсан найз залуутайгаа Сингад болзож уулздаг энэ бvсгvй 3.7 кг жинтэй охин тєрvvлж, Монголын тэргvvн баячуудын нэг Ц.Мянганбаяр тав дахь хvvхдээ єлгийдєж авч байсан цаг саяхан. Бяцхан охиндоо Мянгаа захирал М.Хайрмаа гэдэг нэр єгсєн гэдэг мэдээлэл олны дунд хvчээ авч авсан. Гэсэн хэдий ч хүчтэй эхэлсэн тэдний дурлал хүчтэйгээр хурдан төгссөн. Мянгаа захирал 7 дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байгаа энэ үед мисс Ариунцэцэг эгээтэй л галзуурчаагүй байгаа гэнэ лээ. Тэрээр сүүлийн үед сэтгэлээр маш их унаж бор дарс хүртэх болсон гэнэ шүү.


Эх сурвалж factnews.mn

Топ модель: Д.Пүрэвсүрэнгийн нөхөр түүнд ханийн жаргал эдлүүлж явна

Топ модель: Д.Пүрэвсүрэнгийн нөхөр түүнд ханийн жаргал эдлүүлж явна
СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгаад байгаа топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн хувьд 2 дахь охиноо өлгийдөн авсан бөгөөд, бяцхан охин ьн саяхан 1 ой хүрсэн билээ. Дэлгэцийн долоон уран бүтээлд дүрээ мөнхөлж, 30 гаруй клип, долоон жүжигт тоглосон тэрбээр өдгөө аз жаргалтай амьдарч байгаа. Хамгийн сүүлд тэрбээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдэвт “Лардьма” УСК-нд тун чадварлаг тоглож чадсаныг үзэгчид дүгнээд байгаа юм. Энэ кинонд ч өөрийнх нь өнгөрсөн амьдрал тодорхой хэмжээгээр туссан байсныг Пүүжээ үгүйсгээгүй. Гэсэн ч тэрбээр одоо сайхан амьдарч байгаа учраас өнгөрсөн явдлыг сөхөхийг хүсэхгүй байгаагаа саяхны өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. 1 настай бага охиноо эгчдээ харуулаад хамгийн сүүлд “Лардьма”-д тоглосон амьдралд нугарашгүй, дайчин, асуудлыг даван туулаад гарах чадвартай, авьяаслаг, гоо сайхан жүжигчин бүсгүй одоо  л жинхэнэ халуун дулаан гэр бүлийн уур амьсгалийг мэдэрч байна хэмээн дотны найзууддаа ярьж яваа гэнэ. Аргачгүй биз түүний нөхөр Ганбаяр топыг маань жинхэнэ эрхлүүлдэг гэнэ лээ.
 
Эх сурвалж factnews.mn

Дуучин Амархүүгийн ээлжит сонголт олон хүнийг алмайрууллаа

 Дуучин Амархүүгийн ээлжит сонголт олон хүнийг алмайрууллаа
Хүний амьдрал гэж гайхам зүйлээр дүүрэн байх юм. Дуучин Амархүү саяхан л хуримын зар тарааж явсан. Тэрээр загвар өмсөгч Ариунзул хэмээх бүсгүйтэй үерхэж бүүр сүүлдээ суух дээрээ тулж байсан ч саяхнаас түүнийг хайртай бүсгүйгээсээ салах болсон талаар нь эх сурвалжууд мэдээллэж байсан. Тэгвэл дуучин залуу энэ удаа шинэ хайртайгаа учирсан бололтой. Амархүүгийн шинэхэн дурлалыг энэхүү зураг илтгэх биз ээ. Тэрээр жүжигчин Золоогийн хамтаар хөтлөлцөн яваа харагдана. Золоогийн хувьд өмнө нь амьдрал зохиож байсан 1 охинтой.
 
 
Эх сурвалж factnews.mn

МУГЖ Урнаад юу тохиолдов?

МУГЖ  Урнаад юу тохиолдов?
Найруулагч Цогоогийн эхнэр жүжигчин Уранчимэг нэг хэсэг рок попынхныг ажилгүй болгох шахан дуулж бүжиглэж, ганц хүний жүжиг хүртэл тоглон мандан бадарч явсан. Нэг хэсэг урлагаасаа хөндийрөн явсан энэ хатагтай саяхнаас эрч хүчтэйгээр эргэн ирсэн. Тэрээр Драмын театрын сайхан бүсгүйчүүд болох  Ганцэцэг, Ганчимэг нарыг өөртөө урвуулаад авсан. Тэд хамтдаа тун удахгүй үзэгчдийн хүртээл болох "G.U.G" продакшины анхны уран бүтээл "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны зураг авалтийн ажилгаанд оролцоод тун завгүй яваа. Тус кинонд тоглохдоо жүжигчин Урнаа үсээ хусуулан, ихэд сонирхолтой дүрд тогложээ.

 

 
Эх сурвалж factnews.mn

Анхаар, бүх насаараа хоригдох ялтай, онц хүнд гэмт хэрэгтнүүд болох 3 хоригдол оргожээ

Анхаар, бүх насаараа хоригдох ялтай, онц хүнд гэмт хэрэгтнүүд болох 3 хоригдол оргожээ
ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй хорих 441-р ангид ял эдэлж байсан хоёр хоригдол ажил хийж байгаад оргосон гэх мэдээлэл түгээд байгаа. Энэ талаар ШШГЕГ-ын ОНХА-аас лавлах гэсэн боловч “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгч байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол хоригдлууд зэвсэглэсэн бөгөөд өнгөрсөн пүрэв гарагт Чингэлтэй дүүрэгт байрлах хүсний дэлгүүрийг дээрэмдсэн гэжээ. Мөн энэ сарын 1-ээс 2-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад хүнсний дэлгүүр буутай этгээд дээрэмдсэн гэх мэдээлэл ирсэн байна. Гэхдээ энэ нь тухайн хоёр хоригдол мөн эсэх нь тодорхойгүй. Ямартай ч  Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд орших супермаркетэд 21 цагийн орчим 27-31 орчим насны эрэгтэй хүн халааснаасаа гар буу гарган дэлгүүрийн кассаас бэлэн 440 000 төгрөг дээрэмдэн зугтаасан байдаг. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.


Эх сурвалж factnews.mn

Найз охиноо зоддог гэх дуучин Амархүүгийн шинэ хайраар,шоучин Золоо тодорсон уу?

Найз охиноо зоддог гэх дуучин Амархүүгийн шинэ хайраар,шоучин Золоо тодорсон уу?
Хүний амьдрал гэж гайхам зүйлээр дүүрэн байх юм. Дуучин Амархүү саяхан л хуримын зар тарааж явсан. Тэрээр загвар өмсөгч Ариунзул хэмээх бүсгүйтэй үерхэж бүүр сүүлдээ суух дээрээ тулж байсан ч саяхнаас түүнийг хайртай бүсгүйгээсээ салах болсон талаар нь эх сурвалжууд мэдээллэж байсан. Тэгвэл дуучин залуу энэ удаа шинэ хайртайгаа учирсан бололтой. Амархүүгийн шинэхэн дурлалыг энэхүү зураг илтгэх биз ээ. Тэрээр жүжигчин Золоогийн хамтаар хөтлөлцөн яваа харагдана. Золоогийн хувьд өмнө нь амьдрал зохиож байсан 1 охинтой.
 
 
 
Эх сурвалж factnews.mn

Цагтаа дуучин Мээдээгийн сэтгэлийн эзэмдэж явсан Зулдэлгэр 3 дахь хүүхдээ өлгийдөн авлаа

Цагтаа дуучин Мээдээгийн сэтгэлийн эзэмдэж явсан Зулдэлгэр 3 дахь хүүхдээ өлгийдөн авлаа
Камертон хамтлагийн дуучн Мээдээ ганцаарчилсан 2,3-хан уран уран бүтээл хийсэн билээ.Тэдний дотроос үзэгчдэд хамгийн их хүрсэн “Mi amor” дууны цуврал клипэнд тоглосон загвар өмсөгч Зулдэлгэр хэсэг хугацаанд нам гүмхэн байсан.Тэрээр энэ хугацаанд хоёр хөөрхөн хүүхдийн ээж болоод амжжээ. Түүний нөхөр нь загвар өмсдөг бөгөөд хосууд өдгөө хамтдаа бизнесийн салбарт хүч үзэж байгаа гэнэ. Тэгвэл энэ удаа хосууд маань 3 дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал маш сайн байгаа бөгөөд , хосууд маань хөөрхөн гүнжтэй болсон гэнэ.

 

Эх сурвалж factnews.mn

20 насандаа баймгүй “эротик” сэтгэлгээтэй мисс

20 насандаа баймгүй “эротик” сэтгэлгээтэй мисс
“Хэцүү анги” олон ангит киногоор олонд танигдсан загвар өмсөгч,мисс  Бадамцэцэгийг хүүхдээрээ эвдрээгүй охин хэмээн хүмүүс ам сайтай байдаг. Түүнийг хүүхдийн гэмээр өхөөрдөм төрх нь дэлгэцийн олон бүтээлд мөнхрөн үлдээж чадсан. Үзэгчдийн сэтгэлд хоногшсон өхөөрдөм охины дүрээ мисс бүсгүй маань нэг л өдөр “нүцгэн бүсгүйгээр” сольж олныг алмайруулсан. Эхээс төрсөн биеэ олны өмнө дэлгэхдээ гоо сайхан хэмээн хэлж байсан бүсгүй маань дахин нүцгэлж шуугиан тарьлаа. Дөнгөж 20 настай залуу бүсгүйн хувьд арай л олон нүцгэлэээд амжжих шиг санагдах юм. Хамгийн сүүлд “Ану хатан” кинонд дүр бүтээхдээ бас л нүцгэлсэн. Тус киног үзсэн үзэгчидэд энэ нь гэнэтийн бэлэг байсан гэлтэй. 20-хон насандаа дараалласан 2 нүцгэлэлтээр үзэгчидийг алмайруулсан түүний сонголт зөв үү? буруу юу?
 

Эх сурвалж factnews.mn

Мээдээгийн нялх амраг, бяцхан хүүгийн хамт анх удаа

Мээдээгийн нялх амраг, бяцхан хүүгийн хамт анх удаа
Хамтлагийнхнаасаа хамгийн сүүлд гэр бүл зохиож ,хамгийн хурдан салсан нь  дуучин Мээдээ юм. Мээдээгийн анхны эхнэрийг Есүй гэдэг бөгөөд дуучин Лхамаагийн төрсөн дүү. Японд суралцаж боловсрол эзэмшсэн, нийслэлийн дэгжин хээнцэр, царайлаг нуруулаг бүсгүйчүүдийн нэг хэмээгдэн хүрээндээ нэлээд нэр олсон энэ сайхан бүсгүй өмнө нь аварга О.Балжиннямын хүүтэй сууж байсан бөгөөд Мээдээтэй нийлээд удалгүй хөөрхөн охин гаргаж өгсөн. Хэсэгтээ гоонь эр явсан Мээдээ 2 дахь амьдарлиа зохиосон. Түүний шинэхэн амрагийг Болороо гэдэг бөгөөд загвар өмсөгч. Мээдээгийн хувьд 2 дахь эхнэр нь хүү төрүүлж өгсөн бөгөөд тэдний хамтдаа авхуулсан зураг анх удаа.
 
 
Эх сурвалж factnews.mn

Мисс Гантогоог бөх нөхөр нь зодож, гэрээс нь гаргадаггүй юу?

Мисс Гантогоог бөх нөхөр нь зодож, гэрээс нь гаргадаггүй юу?
 “Miss Mognolia-2005” тэмцээний тэргүүн байрын шагналт мисс Б.Гантогоо олон улсад нэр хүндтэй томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж явсан бүсгүй. Дэлхийн мисст өрсөлдсөн сайхан бүсгүйчүүдийг эх орондоо урьж, хүмүүнлэгийн үйлст уриалсан тэрбээр Мисс, аялал жуулчлалын холбоо байгуулж байлаа. Үүгээр ч зогсохгүй, намын харьяалалд багтан ордноор хэсүүчлэх ажилтай болсон түүнд уулзаж учрах санал тавьсан эрчүүд зөндөө байсан ч Засаг даргын туслах залууг сонгоод буруудсан.Тэ.гвэл ханиараа Сүхболд хэмээх залууг сонгосон ч тэдний харилцаа тун таарамжгүй байгаа бололтой. Учир мисс бүсгүйг нөхөр нь гэрээс нь гаргадаггүй бөгөөд, үе үе  гар хүндэг талаар нь barimt.mn сайт мэдээллэжээ. Сайхан хүүхэн хуримгүй гэж үнэн үг бололтой.
 
Эх сурвалж factnews.mn

Даян аварга 7 дахь хүүхдийнхээ ээжид зориулан томоохон бэлэг барьжээ

Даян аварга 7 дахь хүүхдийнхээ ээжид зориулан томоохон бэлэг барьжээ
Даян аварга А.Сүхбат тун удахгүй долоо дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа Түүний анхны эхнэр Б.Баясгалан нь гурав, хоёр дахь эхнэр болох Баянхонгор аймгийн Аюуш хэмээх хүчит арслангийн ач охин Содоо хоёр хүү төрүүлж өгсөн бол хамгийн сүүлд залуу эхнэр Н.Гарамханд нь хоёр жилийн өмнө хөөрхөн хүү төрүүлж өгсөн. Энэ удаа 7 дахь үрээ тэврэхээр яарч буй аварга маань залуу гэргийдээ зориулан “4D” хэмээх фитнесс клуббыг бэлэглэхээр болжээ. Ийнхүү Монголдоо толгой цохих фитнес клубын эзнээр Гарамханд тодорлоо.

Эх сурвалж factnews.mn

Хөөрхөн Ганаа найз залуутай болсон ч , хямсгар зангаасаа болж театраасаа хөөгдлөө

Хөөрхөн Ганаа найз залуутай болсон ч , хямсгар зангаасаа болж театраасаа хөөгдлөө
УДЭТ-ын залуухан бас царайлаг жүжигчин А.Ганчимэгт хардахаас илүү тэр хүнээ харамлах нь  чухал санагддаг гэнэ шүү. Драмын театрын хатны дүрийг авч, кинонд ухаалаг охины дүр бүтээдэг А.Ганчимэгийн тухай сүүлийн үед олон мэдээлэл гарч буй. Тэдний дотроос хамгийн бодитой нь Ганаа хайртай залуугаа олсон ч, театраасаа хөөгджээ. Театрынхаа Уранчимэг, Ганцэцэг эгчтэйгээ дотно байх болсон залуу жүжигчин тэндэнтэй G.U.G уран бүтээлийн нэгдэл байгуулж анхны бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо зураг авалтад яваад ирсэн билээ. Үүнээс болж театрын ажлаа цалгардуулж ажлаасаа халагдсан гэх яриа бий. Түүний найз залуу Энхүүш нь мөн тус кинонд тоглосон бөгөөд жүжигчин мэргэжилтэй гэнэ. Тэд хүүхдийн ордонд хамт хичээллэдэг байсан бөгөөд нэг газар хамт тоглож өссөн хар багын найзууд юм байна. Энхүүш нь Солонгос улсад жүжигчний мэргэжлээр төгсөж энэ жил эх орондоо ирсэн даруйдаа багын найз Ганаатайгаа хамтран тоглосон кино нь энэ аж. Түүний найз залуу дунд ангид сурдаг байхдаа Гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Миний найз” нэртэй дууны клипэнд тоглож байжээ.

Эх сурвалж factnews.mn

Баянгол дүүрэгт муурны боодог хийж зардаг байжээ

Монголчууд муурны махыг тарвага хэмээн андуурч идээд удаж байгаа онцгүй мэдээ бтдэнд ирэв. Өмнө нь хэд хэдэн цайны газартр нохойн махаар хоол хийж зардаг байсан нь илэрсэн бол одоо угаас сүжгүй өнөө муурыг хүнсэндээ хэрэглэсэн байна. Гэхдээ мэдээж хэн нэгний мөнгөний төлөөх зальжин аргаас улбаатай хэрэг.
Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоса” худалдааны төвд тарваганы боодог нэрээр муурны мах зарж байсан Б, Ш нарын дөрвөн хүнийг цагдаагийнхан баривчилсан байна. Тэд муурны махыг тарваганы тос, өөхтэй хольж, тарваганы боодог хэмээн том жижгээс нь хамааран 60-70 мянган төгрөгөөр зардаг байсан нь илэрчээ.
Сэжигтнүүдийн өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр муурны хөл, толгойг нь аваад чулуу, ногоо зэргийг хийн тарваганы тос, адууны махны шөл зэргийг ашиглан боодогоо хийн бусдыг залилдаг байсан гэнэ.
Мөн энэхүү гэр бүлийн бизнес нилээдгүй өргөжсөний баталгаа нь Яармагт муур үржүүлгийн газартай болохыг олж тогтоожээ. Нууц байдалд ажилладаг тэд хүн харахад айраг, цагаан идээ зарж буй мэт боловч худалдан авагчтайгаа тохирвол ойрхон байрлуулсан машинаасаа муурны махаа авч өгдөг байж. Өдөрт дунджаар 5-6 муурны боодог зардаг тэд байнгын үйлчлүүлэгчид ихтэй гэдгээ ч хүлээсэн байна.
Сэжигтнүүд өөрсдөө сүүлийн хоёр жилийн турш муурны мах зарсан гэж байгаа ч гэрчүүдийн мэдүүлж байгаагаар тав орчим жил уг ажлыг хийсэн аж.
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтийнхэн энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас агнахын хориглосон тарваганы мах идэхгүй байхыг сануулж байна.



 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii