{[['']]}
Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол хоригдлууд зэвсэглэсэн бөгөөд өнгөрсөн пүрэв гарагт Чингэлтэй дүүрэгт байрлах хүсний дэлгүүрийг дээрэмдсэн гэжээ. Мөн энэ сарын 1-ээс 2-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад хүнсний дэлгүүр буутай этгээд дээрэмдсэн гэх мэдээлэл ирсэн байна. Гэхдээ энэ нь тухайн хоёр хоригдол мөн эсэх нь тодорхойгүй. Ямартай ч Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд орших супермаркетэд 21 цагийн орчим 27-31 орчим насны эрэгтэй хүн халааснаасаа гар буу гарган дэлгүүрийн кассаас бэлэн 440 000 төгрөг дээрэмдэн зугтаасан байдаг. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.
Эх сурвалж factnews.mn
No comments:
Post a Comment
Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.