Баянгол дүүрэгт муурны боодог хийж зардаг байжээ

{[['']]}
Монголчууд муурны махыг тарвага хэмээн андуурч идээд удаж байгаа онцгүй мэдээ бтдэнд ирэв. Өмнө нь хэд хэдэн цайны газартр нохойн махаар хоол хийж зардаг байсан нь илэрсэн бол одоо угаас сүжгүй өнөө муурыг хүнсэндээ хэрэглэсэн байна. Гэхдээ мэдээж хэн нэгний мөнгөний төлөөх зальжин аргаас улбаатай хэрэг.
Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоса” худалдааны төвд тарваганы боодог нэрээр муурны мах зарж байсан Б, Ш нарын дөрвөн хүнийг цагдаагийнхан баривчилсан байна. Тэд муурны махыг тарваганы тос, өөхтэй хольж, тарваганы боодог хэмээн том жижгээс нь хамааран 60-70 мянган төгрөгөөр зардаг байсан нь илэрчээ.
Сэжигтнүүдийн өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр муурны хөл, толгойг нь аваад чулуу, ногоо зэргийг хийн тарваганы тос, адууны махны шөл зэргийг ашиглан боодогоо хийн бусдыг залилдаг байсан гэнэ.
Мөн энэхүү гэр бүлийн бизнес нилээдгүй өргөжсөний баталгаа нь Яармагт муур үржүүлгийн газартай болохыг олж тогтоожээ. Нууц байдалд ажилладаг тэд хүн харахад айраг, цагаан идээ зарж буй мэт боловч худалдан авагчтайгаа тохирвол ойрхон байрлуулсан машинаасаа муурны махаа авч өгдөг байж. Өдөрт дунджаар 5-6 муурны боодог зардаг тэд байнгын үйлчлүүлэгчид ихтэй гэдгээ ч хүлээсэн байна.
Сэжигтнүүд өөрсдөө сүүлийн хоёр жилийн турш муурны мах зарсан гэж байгаа ч гэрчүүдийн мэдүүлж байгаагаар тав орчим жил уг ажлыг хийсэн аж.
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтийнхэн энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас агнахын хориглосон тарваганы мах идэхгүй байхыг сануулж байна.



Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii